Thursday, March 19, 2009

Байгаль Орчны Шинэчлэл төсөл-2 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Байгаль Орчны Шинэчлэл төсөл-2

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Монгол Улс дахь байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор Дэлхийн Банк болон Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран “Байгаль Орчны Шинэчлэл–2” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. 2007- 2010 онд хэрэгжих энэхүү төслийн 2009 онд хэрэгжих жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг “Орон нутаг дахь байгаль орчны менежментийг бэхжүүлэх нь” үндсэн чиглэлийн доор зарлан явуулж, Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүсийг төлөөлсөн 579 оролцогч оролцсоноос 35 төсөл шалгарсан болно. Шалгарсан төслүүдийг танилцуулбал (PDF) :

Төсал хэрэгжүүлэгч

Төслийн нэр

Төсөв /ам.доллар/

Монголын байгаль орчныг хамгаалах оюутан залуучуудын холбоо

Хамтлаг нөхөрлөлүүдийн байгаль хамгаалах хөтөлбөр, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, сайжруулахад дэмжлэг үзүүлэх

6,000

У.Лигаа ахлагчтай эрдэмтэдийн баг

Иргэдийн нөхөрлөл хамтлагуудын экологийн боловсролыг дээшлүүлснээр ховор ургамлын нөөц баялгийг хамгаалах нь: Монгол орны ховор ургамлын зурагт лавлах

13,000

Ж.Даваабаатар ахлагчтай баг

Орон нутагт иргэдийн хамтын оролцоотойгоор газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах шинэ аргачлал боловсруулж нэвтрүүлэх, хэрэгжүүлэх

13,500

Л. Энхжин

"Манай нутаг" нээлттэй теле-хэлэлцүүлэг

10,000

Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо

Баруун бүсийн тулгуур төв-Улиастай, Ховд хотуудын хог хаягдлын мастер төлөвлөгөө боловсруулах

13,150

Амин хорвоо ТББ

Байгаль хамгаалагч сэтгүүл

3,000

Боловсролын хамтын ажилгааны нийгэмлэг

Сонсголын бэрхшээлтэй залуучуудын экологын боловсрол

10,540

Монголын Тарвага Хамгаалах Нийгэмлэг

Монгол Улсын тарвага хамгаалалын өнөөгийн байдал, цаашид түүний нөөцийг нутгийн иргэдэд тулгуурлан тогтвортой ашиглах, хамгаалах арга зам

14,465

Иргэдийн экологийн боловсрол сан

Малчдад түншилсэн байгаль хамгаалал ба бэлчээрийн мониторинг

10,667

Мэргэжлийн боловсрол сургалтын зөвлөгөө өгөх төв

Байгаль хамгаалагчдын сургалтын иж бүрэн хөтөлбөр стандарт боловсруулах

11,700

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сангийн Дархан уул аймгийн салбар зөвлөл

Цэвэр агаар-эрүүл орчин

9,984

Аялал жуулчлалын боловсрол, сургалт, судалгааны төв

Орон нутгийн аялал жуулчлалын ногоон гэрчилгээжүүлэлт

8,600

Б.Одсүрэн ахлагчтай судлаачдын баг

Туулын уснаас ундаалж болох уу

8,255

Б.Мөнхбаяр ахлагчтай баг

Хэнтий аймгийн ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх сургалт үйлдвэрлэлийн төсөл

7,995

МБОХолбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл

Гэгээн Говь

10,030

Г.Дашчирэв

Шахмал түлшнй сургалт

1,480

Ж.Билэгсайхан ахлагчтай баг

Иргэдийн нөхөрлөл, засаг захиргааны хамтын оролцоотойгоор тул загасыг үржлийн үед хамгаалах нь

4,860

Ашигт ургамал сан ТББ

Малчдын экологийн боловсрол, бэлчээр ашиглалт:иргэдийн нөхөрлөл хамтлагуудад зориулсан гарын авлага

5,865

Дорнод Монголын Нутгийн Иргэдийн Байгаль Хамгаалах Холбоо

Малчдын нөхөрлөл байгуулахад зориулсан гарын авлага

5,900

Б.Мижиддорж ахлагчтай судлаачдын баг

Говийн бүсийн байгаль хамгаалагчдын гарын авлага боловсруулах

5,970

Байгаль хамгаалахад туслах шүхэрчдийн холбоо

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх арга

7,000

Д.Суран

Хилээр гарч буй байгалийн ургамал, түүний эд зүйлийг хянаж шинэчлэх үлгэрчилсэн гарын авлага

9,170

Биосфера байгаль орчны зөвлөх компани

"Байгаль хамгаалагчийн лавлах" ном

9,180

Я.Адъяа

Бүс нутгийн байгаль хамгаалагчийн сургалтын хөтөлбөр ба гарын авлага

11,400

Б.Баатар ахлагчтай орон нутгийн иргэдийн хамтлаг

Сэрүүн нуурыг хамгаалах

1,867

Д.Бадамханд

Нигүүслэл ба байгаль хамгаалал

2,575

Гэгээрэл, Хөгжил, Дэвшил төв

Түйн гол-бидний ирээдүй

3,168

Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Говь-Алтай дахь салбар зөвлөл

Байгаль хамгаалагчдын чадавхижуулах нь

4,789

Ж.Баярмаа

Хогтой тэмцэцгээе

4,997

Н. Хизатхан

Ард иргэдийн оролцоотойгоор байгаль орчноо хамгаалж гэмт хэргээс урдчилан сэргийлэх нь

5,600

ШУТИС-Ой модны сургалт судалгааны хүрээлэн

Ойн нөхөрлөлийн гарын авлага

5,821

Хумбагай ахлагчтай баг

Хараа голын хамгаалалт

6,177

Ж. Хумаажаа

Алтайн өвөрговийн бүс нутгийн байгаль орчныг хамгаалахад сургууль иргэдийн оролцоог идэвхижүүлэх

6,807

Б.Одончимэг ахлагчтай баг

Байгаль хамгаалагчдын чадавхийг сайжруулах нь

12,049

Баянгол нөөцийн хөгжил ТББ

Байгалийн бэлчээрийн менежмент

14,860